Үндэсний Дата Төв | Where Information lives...

Твиттерийн 140 тэмдэгтийн ашиглалт нэмэгдэнэ

Ирэх долоо хоногоос буюу есдүгээр сарын 19-нөөс Твиттерийн 140 тэмдэгтийн ашиглалтанд зарим өөрчлөлт орохыг тус компанитай ойр ажилладаг эх сурвалжууд мэдээллээ.

Өмнө нь тавдугаар сард Твиттер компани амлаж байсанчлан жиргээнд хавсаргасан медиа контентууд нь 140 тэмдэгтээс хороохгүй болж байна.

Фото зураг, видео, GIF, санал асуулга зэрэг агуулгууд үндсэн 140 тэмдэгтээс тусдаа тооцогдоно гэсэн үг.Мөн бусдын жиргээнд хариулахад эхэнд дурдагддаг хэрэглэгчийн нэр нь 140 тэмдэгтээс хороохгүй болж байна. Тавдугаар сард Твиттерийн гүйцэтгэх захирал Жэк Дорсэй ярихдаа “Хүмүүст 140 тэмдэгтийг бүрэн дүүрэн ашиглах боломж олгох нь ойрын үед хийгдэх том өөрчлөлт болно” гэж байжээ. Харин 140 тэмдэгтийн хязгаарыг нэмэгдүүлэх тухай яригдаагүй юм. Твиттер компанийн удирдлага энэхүү хязгаарыг тус сүлжээг хурдтай, бүтээлч болгож байгаа нэг хүчин зүйл гэж үздэг аж.

Эх сурвалж: IKON.mn