Үндэсний Дата Төв | Where Information lives...

“Pitch Day Competition” буюу Пич тэмцээнийг зохион байгууллаа.

МТҮП-аас 2016.02.18-ны өдөр “Pitch Day Competition” буюу Пич тэмцээнийг зохион байгууллаа.

Тус тэмцээн нь залуу энтрепрёнеруудад өөрийнхөө стартап буюу гарааны бизнестээ хамтрагч, түнш, хөрөнгө оруулагч хайж танилцуулах буюу НАЙРАА хийх, хийсэн найраандаа туршлагатай бизнес эрхлэгч-энтрэпренёр, хөрөнгө оруулагч, менежер, инженер шүүгчдээс санал шүүмж сонсох, бусдаас суралцах, танилын хүрээгээ өргөжүүлэхэд нь туслах зорилготой юм.

СС-5

Энэ удаагийн арга хэмжээнд инкубаторын нийт 5 гарааны компани оролцсон юм. Үүнд

  1. Smart Parking “Ухаалаг зогсоолын систем” буюу зогсоолын системийн бүтэц- О.Тэнгис /Смарт Инноваци Системс ХХК захирал/
  2. Ингүмэл “Судалгааны ажлын давхцлыг салбарын хэвлэмэл бүтээлтэй харьцуулж, шалгах цахим үйлчилгээ” Л.Мөнхбат /Мирим ХХК-ийн захирал/
  3. “Мэдээллийн вэб сайт” Д.Ганзориг /Unread ХХК-ийн захирал/
  4. “Hotel booking system” буюу зочид буудал онлайн захиалга” Б.Шүрэнчулуун /IHotel ХХК/
  5. “2-8 насны хүүхэлдэй контент” Н.Даваасүрэн /Марчаахай ХХК-ийн захирал/ сэдвээр тус тус

2 минутанд багтаан өөрсдийн шинэ санаагаа танилцуулан шүүгчдийн асуултанд хариулсан ба 1-р байр “Марчаахай” ХХК, 2-р байр “Мирим” ХХК эзэллээ.

Уг арга хэмжээг МТҮП-аас сар бүр зохион байгуулах бөгөөд хэрхэн оролцох талаар дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүр хүргэх болно.