Дэлхийн Банкны БНСУ, БНХАУ, Монгол Улс дахь үйл ажиллагааг хариуцсан дарга Ларс Кристиан Муллер тэргүүтэй төлөөлөгчид “Үндэсний Дата төв”-д зочиллоо.

Дэлхийн Банкны БНСУ, БНХАУ, Монгол Улс дахь үйл ажиллагааг хариуцсан дарга Ларс Кристиан Муллер тэргүүтэй төлөөлөгчид “Үндэсний Дата төв”-д зочиллоо.

Дэлхийн Банкны БНСУ, БНХАУ, Монгол Улс дахь үйл ажиллагааг хариуцсан дарга Ларс Кристиан Муллер тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газрын дижитал бодлогыг дэмжихэд чухал ач холбогдол бүхий, Дэлхийн Банкнаас санхүүжүүлж буй “Ухаалаг Засаг” төслийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах зорилгоор Үндэсний Дата төвд албан айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд Үндэсний дата төвөөс “Ухаалаг Засаг I” болон “Ухаалаг Засаг II” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй ажлууд, төрийн мэдээллийн системүүдийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах дэд бүтэц, дата төвийн техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, аюулгүй байдал, тогтвортой ажиллагааг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг дэлгэрэнгүй танилцууллаа.

“Ухаалаг Засаг” төслийн хүрээнд “Үндэсний дата төв”-ийн дэд бүтцийг бэхжүүлэхэд чиглэсэн энэхүү хөрөнгө оруулалт нь төрийн байгууллагууд дэд бүтцийн нэмэлт зардал гаргахгүйгээр цахим систем нэвтрүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг улсын хэмжээнд сайжруулах суурь нөхцөлийг бүрдүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлж байгааг онцоллоо. Үүний үр дүнд иргэд, аж ахуйн нэгжүүд төрийн цахим үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай, найдвартай авах боломж бүрдэж байна.

Түгээмэл асуулт, хариулт

  • Дан системийн эрхээ хэрхэн сэргээх вэ?

    Танилт нэвтрэлтийн ДАН системд нэг удаагийн код, банкны эрхийн аль нэгийг ашиглан нэвтрэх үйлдлийг хийнэ. Нэвтрэх үйлдэл хийсний дараа эрх сэргээх "Баталгаажуулалт" цонх үүсэх ба таны өмнө нь үүсгэсэн гурван нууц асуултын аль нэгийг асууна. Уг асуултанд үнэн зөвөөр хариулан "Илгээх" товчийг дарснаар таны эрх сэргээгдэж Танилт нэвтрэлтийн ДАН системд нэвтрэнэ.

  • ХУР системийн open vpn тохиргоог яаж авах вэ?

    Цахим гэрээний системээр дамжуулан үүсгэсэн шинэ токены тохиргооны мэдээлэл нь цахим шууданд илгээгддэг тул цахим хаягаа шалгах. Цахим хаягт ирээгүй бол мэдээллийг developer@datacenter.gov.mn цахим хаягт тохиргооны файл дахин авах хүсэлтээ илгээж цахим шуудангаар авах боломжтой. Хуучин ашиглаж байгаа токены тохиргооны мэдээллийг security@datacenter.gov.mn цахим хаяг болон info@datacenter.gov.mn цахим хаягуудад хүсэлт гарган авах боломжтой.

  • ДАН системд нэвтэрсэн боловч имонголиа руу шилжихгүй байна?

    Танилт нэвтрэлтийн ДАН системд нэвтэрсэн боловч И-Монголиа -д шилжихгүй байгаа бол та E-Mongolia аппликейшнээр дамжуулан ДАН системд нэвтэрсэн эсэхээ мөн "Зөвшөөрөх" товч гарч ирсэн эсэхээ шалгана уу. Хэрэв өөр асуудал гарвал info@datacenter.gov.mn хаягт өөрийн Регистрийн дугаар болон асуудлын талаар дэлгэрэнгүй илгээж шалгуулах боломжтой.

Яаралтай тусламж хэрэгтэй юу?

Та хайж буй хариултаа олж чадахгүй байна уу? Манай найрсаг хамт олонтой холбогдоно уу.