Зогсуур түрээс

Таны серверийг найдвартай орчинд ...

Зогсуур түрээс

Мэдээллийн технологийн зориулалтын орчин нөхцөлд байршуулсан серверийн зогсуур /rack/-т хэрэглэгчид өөрийн сервер тоног төхөөрөмжөө байршуулан ашиглах боломжийг олгож буй үйлчилгээ юм.

ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ШАТ ДАРААЛАЛ:

  • Төрийн байгууллага:

    • Үйлчилгээ авах хүсэлтээ манай байгууллагад албан бичгээр илгээнэ. /Албан бичиг дээр хариуцах ажилтны утасны дугаар болон и-мэйл хаягийг тусгасан байх шаардлагатай. Мөн серверийн тодорхой мэдээллийг албан бичиг нь дээрээ бүрэн гүйцэд тусгах/

    • Тухайн үйлчилгээг хариуцсан мэргэжилтэн тантай холбогдож гэрээний төсөл илгээх бөгөөд танд тус үйлчилгээний талаар тодорхой мэдээллийг өгөх болно.

    • 2 талаас гэрээ байгуулагдаж эцэслэн баталж зурагдсаны дараа манай байгууллагад серверээ байршуулна.

  • Хувийн байгууллага:

    • Үйлчилгээний сарын төлбөрийг сарын эхэнд манай байгууллагын данс руу шилжүүлнэ.

Түгээмэл асуулт, хариулт

  • Дан системийн эрхээ хэрхэн сэргээх вэ?

    Танилт нэвтрэлтийн ДАН системд нэг удаагийн код, банкны эрхийн аль нэгийг ашиглан нэвтрэх үйлдлийг хийнэ. Нэвтрэх үйлдэл хийсний дараа эрх сэргээх "Баталгаажуулалт" цонх үүсэх ба таны өмнө нь үүсгэсэн гурван нууц асуултын аль нэгийг асууна. Уг асуултанд үнэн зөвөөр хариулан "Илгээх" товчийг дарснаар таны эрх сэргээгдэж Танилт нэвтрэлтийн ДАН системд нэвтрэнэ.

  • ХУР системийн open vpn тохиргоог яаж авах вэ?

    Цахим гэрээний системээр дамжуулан үүсгэсэн шинэ токены тохиргооны мэдээлэл нь цахим шууданд илгээгддэг тул цахим хаягаа шалгах. Цахим хаягт ирээгүй бол мэдээллийг developer@datacenter.gov.mn цахим хаягт тохиргооны файл дахин авах хүсэлтээ илгээж цахим шуудангаар авах боломжтой. Хуучин ашиглаж байгаа токены тохиргооны мэдээллийг security@datacenter.gov.mn цахим хаяг болон info@datacenter.gov.mn цахим хаягуудад хүсэлт гарган авах боломжтой.

  • ДАН системд нэвтэрсэн боловч имонголиа руу шилжихгүй байна?

    Танилт нэвтрэлтийн ДАН системд нэвтэрсэн боловч И-Монголиа -д шилжихгүй байгаа бол та E-Mongolia аппликейшнээр дамжуулан ДАН системд нэвтэрсэн эсэхээ мөн "Зөвшөөрөх" товч гарч ирсэн эсэхээ шалгана уу. Хэрэв өөр асуудал гарвал info@datacenter.gov.mn хаягт өөрийн Регистрийн дугаар болон асуудлын талаар дэлгэрэнгүй илгээж шалгуулах боломжтой.

Яаралтай тусламж хэрэгтэй юу?

Та хайж буй хариултаа олж чадахгүй байна уу? Манай найрсаг хамт олонтой холбогдоно уу.