Цахим мэдээллийн аюулгүй байдлын “MNSEC 2016” уулзалт, өдөрлөг зохион байгуулагдлаа.

Цахим мэдээллийн аюулгүй байдлын “MNSEC 2016” уулзалт, өдөрлөг зохион байгуулагдлаа.

Цахим мэдээллийн хэрэглээ, ашиглалт өдөр ирэх тусам нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчдэд санаатай болон санамсаргүйгээр хор хохирол учирсаар байгаа билээ. Үүнийг дагаад цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах хэрэгцээ шаардлага нэн чухалд тооцогдож байна. Цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чадвартай боловсон хүчин, хууль эрх зүйн тогтвортой орчин, техник хангамж, тоног төхөөрөмжийн иж бүрэн шийдэл голлох үүргийг гүйцэтгэх хэдий ч хувьсан хөгжиж буй цахим технологи, хэрэглээнд нийцүүлэн өөрчлөгдөн хөгжих нь нэн шаардлагатай юм.

            Иймд цахим мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр Олон Улсын болон дотоодын мэргэжилтнүүдтэй мэдээлэл, мэдлэг чадвараа солилцох, арга туршлагаа хуваалцах зорилгоор зохион байгуулагддаг “MNSEC 2016” уулзалт, өдөрлөгийг төрийн болон хувийн байгууллагийн мэдээлэл технологийн мэргэжилтнүүд болон мэдээллийн технологийн мэргэжлээр суралцдаг оюутнуудыг хамруулан 2016 оны 09 дүгээр сарын 28,29 –ний  өдрүүдэд “The Corporate Hotel & Convention Centre”-ын “Event Hall”-д 3 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

            “MNSEC-2016” арга хэмжээнд нийт 7 орны 17 илтгэгч оролцсон бөгөөд дараах илтгэлүүдийг танилцуулав.

  • “Утасгүй сүлжээний эмзэг байдал ба түүний эрсдэлүүд” -Аюулгүй байдлын судлаач О.Энхбат,

  • “Монголын интернэтийн хэрэглээ” -Судлаач Г.Чинзориг,

  • “Monetizing malware - a case study” -АНУ-ын цахим аюулгүй байдлын судалгааны баг “Team Cymru”-ын мэргэжилтэн Jacomo Piccolini,

  • “Cyber espionage in Asia and Mongolia” -Palo Alto Networks компанийн халдлагын шинжилгээний “Unit 42” багийн шинжээч Vicky Ray,

  • “Collaboration as the key to keep a nation safe” -Швейцари улсын цахим халдлагад хариу үзүүлэх баг болох “SWITCH-CERT”-ийн аюулгүй байдлын мэргэжилтэн Michael Hausding

  • “Increasing security incident response capabilities in the Asia Pacific region” -Ази номхон далайн бүсийн сүлжээний мэдээллийн төв APNIC-ын аюулгүй байдлын мэргэжилтэн Adli Wahid.

  • “Threat telemetry from the perspective of FortiGuard labs” -Цахим аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулагч Fortinet компанийн аюулгүй байдлын мэргэжилтэн Gavin Chow.

  • “Asruex malware and sinkhole” -Япон улсын цахим халдлагад хариу үзүүлэх баг JPCERT/CC-ын халдлага шинжээч Shinichi Horata.

Мөн “MNSEC-2016” арга хэмжээний үеэр олон нийтэд мэдээллийн аюулгүй байдлын талаарх үнэн зөв, бодитой ойлголт, мэдлэгийг бий болгох, төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулагддаг Цахим аюулгүй байдлын “Харуул занги 2016 ” тэмцээний эцсийн шат явагдаж аваргаа тодруулсан бол Open Source log management, Metasploit сэдвээр Аюулгүй байдал судлаач Ц.Ганболд, “Үндэсний дата төв” УТҮГ –ын Систем, өгөгдлийн сангийн админ М.Батмөнх нар сургалт, мэдээлэл хийлээ.

Ерөнхий ивээн тэтгэгчээр “Тридум” ХХК, зохион байгуулагчаар “Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв" ТББ (MNCERT/CC), “Үндэсний Дата Төв” УТҮГ тус тус ажиллалаа.

Түгээмэл асуулт, хариулт

  • Дан системийн эрхээ хэрхэн сэргээх вэ?

    Танилт нэвтрэлтийн ДАН системд нэг удаагийн код, банкны эрхийн аль нэгийг ашиглан нэвтрэх үйлдлийг хийнэ. Нэвтрэх үйлдэл хийсний дараа эрх сэргээх "Баталгаажуулалт" цонх үүсэх ба таны өмнө нь үүсгэсэн гурван нууц асуултын аль нэгийг асууна. Уг асуултанд үнэн зөвөөр хариулан "Илгээх" товчийг дарснаар таны эрх сэргээгдэж Танилт нэвтрэлтийн ДАН системд нэвтрэнэ.

  • ХУР системийн open vpn тохиргоог яаж авах вэ?

    Цахим гэрээний системээр дамжуулан үүсгэсэн шинэ токены тохиргооны мэдээлэл нь цахим шууданд илгээгддэг тул цахим хаягаа шалгах. Цахим хаягт ирээгүй бол мэдээллийг developer@datacenter.gov.mn цахим хаягт тохиргооны файл дахин авах хүсэлтээ илгээж цахим шуудангаар авах боломжтой. Хуучин ашиглаж байгаа токены тохиргооны мэдээллийг security@datacenter.gov.mn цахим хаяг болон info@datacenter.gov.mn цахим хаягуудад хүсэлт гарган авах боломжтой.

  • ДАН системд нэвтэрсэн боловч имонголиа руу шилжихгүй байна?

    Танилт нэвтрэлтийн ДАН системд нэвтэрсэн боловч И-Монголиа -д шилжихгүй байгаа бол та E-Mongolia аппликейшнээр дамжуулан ДАН системд нэвтэрсэн эсэхээ мөн "Зөвшөөрөх" товч гарч ирсэн эсэхээ шалгана уу. Хэрэв өөр асуудал гарвал info@datacenter.gov.mn хаягт өөрийн Регистрийн дугаар болон асуудлын талаар дэлгэрэнгүй илгээж шалгуулах боломжтой.

Яаралтай тусламж хэрэгтэй юу?

Та хайж буй хариултаа олж чадахгүй байна уу? Манай найрсаг хамт олонтой холбогдоно уу.