gov.mn домайн нэр олгох

gov.mn домайн нэр олгох

Төрийн байгуулагын домэйн нэр, цахим шуудан, цахим хуудсыг өөрийн сервер дээр байршуулан, "GOV.MN" домэйн нэр, цахим шуудангийн үйлчилгээ үзүүлж байна.

Домэйн нэр олголт

Монгол Улсад төрийн байгууллагын "GOV.MN" домэйн нэр олгох үйлчилгээг “Үндэсний дата төв” УТҮГ хариуцдаг бол, ".mn" домэйн нэрийг олгох эрхийг "Датаком" ХХК, боловсролын байгууллагуудад зориулсан "edu.mn" домэйн нэрийг "Эрдэмнэт" сүлжээний төв тус тус хариуцан олгож байна. Байгууллагад ашиглах домэйн нэрийг дараах түвшингүүдэд ангилах бөгөөд тус төвөөс 2, 3, 4-р түвшний домэйн нэрийг олгоно.

I түвшин

II түвшин

III түвшин

IV түвшин

Олон улсын ICANN байгууллагаас Монгол улсад оноосон дээд түвшний домэйн нэр /.mn/

Төрийн захиргааны байгууллагуудад оноосон дээд домэйн нэр /.gov.mn/

Төрийн захиргааны байгууллагуудын эзэмших домэйн нэр /police.gov.mn/

Нэгж харьяа байгууллагуудад оноосон дэд домэйн нэр /ub.police.gov.mn/

ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ШАТ ДАРААЛАЛ:

  • Үйлчилгээ авах хүсэлтээ манай байгууллагад албан бичгээр илгээнэ. /Албан бичиг дээр хариуцах ажилтны утасны дугаар болон и-мэйл хаягийг тусгасан байх шаардлагатай/

  • Тухайн үйлчилгээг хариуцсан мэргэжилтэн тантай холбогдож гэрээний төсөл илгээх бөгөөд танд тус үйлчилгээний талаар тодорхой мэдээллийг өгөх болно. (үйлчилгээний журмын дагуу домэйн эрхийг олгоно)

  • 2 талаас гэрээ байгуулагдаж эцэслэн баталж зурагдсаны дараа манай байгууллагын тус үйлчилгээг хариуцсан мэргэжилтэн и-мэйл хаягаар хандалтын эрхийг илгээнэ.

БҮРТГЭЛТЭЙ Э-МЭЙЛ ХАЯГ ШИНЭЧЛЭХ:

  • Хэрэв үйлчилгээний эрхийг авах бүртгэлтэй и-мэйл хаяг ашиглалтгүй болсон, өөр хаягт шинэчлэн авах шаардлагатай болсон бол тухайн хаягаас и-мэйлээр хүсэлт илгээх, эсвэл албан бичгээр хүсэлт гаргах шаардлагатай.

  • Тус хүсэлтэд удирдлагын эрхийг шилжүүлж авах хүний нэр, утасны дугаар, и-мэйл хаягийг тодорхой бичиж ирүүлнэ. Ингэснээр бид хандалтын эрхийг шинээр бүртгүүлсэн и-мэйл хаягаар шинэчлэн илгээх юм.

Түгээмэл асуулт, хариулт

  • Дан системийн эрхээ хэрхэн сэргээх вэ?

    Танилт нэвтрэлтийн ДАН системд нэг удаагийн код, банкны эрхийн аль нэгийг ашиглан нэвтрэх үйлдлийг хийнэ. Нэвтрэх үйлдэл хийсний дараа эрх сэргээх "Баталгаажуулалт" цонх үүсэх ба таны өмнө нь үүсгэсэн гурван нууц асуултын аль нэгийг асууна. Уг асуултанд үнэн зөвөөр хариулан "Илгээх" товчийг дарснаар таны эрх сэргээгдэж Танилт нэвтрэлтийн ДАН системд нэвтрэнэ.

  • ХУР системийн open vpn тохиргоог яаж авах вэ?

    Цахим гэрээний системээр дамжуулан үүсгэсэн шинэ токены тохиргооны мэдээлэл нь цахим шууданд илгээгддэг тул цахим хаягаа шалгах. Цахим хаягт ирээгүй бол мэдээллийг developer@datacenter.gov.mn цахим хаягт тохиргооны файл дахин авах хүсэлтээ илгээж цахим шуудангаар авах боломжтой. Хуучин ашиглаж байгаа токены тохиргооны мэдээллийг security@datacenter.gov.mn цахим хаяг болон info@datacenter.gov.mn цахим хаягуудад хүсэлт гарган авах боломжтой.

  • ДАН системд нэвтэрсэн боловч имонголиа руу шилжихгүй байна?

    Танилт нэвтрэлтийн ДАН системд нэвтэрсэн боловч И-Монголиа -д шилжихгүй байгаа бол та E-Mongolia аппликейшнээр дамжуулан ДАН системд нэвтэрсэн эсэхээ мөн "Зөвшөөрөх" товч гарч ирсэн эсэхээ шалгана уу. Хэрэв өөр асуудал гарвал info@datacenter.gov.mn хаягт өөрийн Регистрийн дугаар болон асуудлын талаар дэлгэрэнгүй илгээж шалгуулах боломжтой.

Яаралтай тусламж хэрэгтэй юу?

Та хайж буй хариултаа олж чадахгүй байна уу? Манай найрсаг хамт олонтой холбогдоно уу.