Амжилтын түүх

Дижитал өсөлтийн манлайлагч, инновацыг хөгжүүлэгч, цахим хөгжлийн тулгуур дэлхийн жишигт нийцсэн байгууллага болно

2009

  • Төрийн байгууллагуудын цахим хуудас, цахим шууданг тус төвд шилжүүлэн байршуулах ажлыг эхлүүлэв.

  • Байгууллага, аж ахуй нэгж, иргэнд мэдээлэл технологийн үйлчилгээ үзүүлж эхлэв. /Вэб хост, Цахим шуудан, Зогсуур түрээс/

2010

  • 2010 оны 6 дугаар сарын 10 –нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор зохион байгуулагдсан “Онлайн Худалдааны Форум” –ын хүрээнд банкны салбарын админуудын уулзалт өдөрлөгийг зохион байгуулав.

  • Төрийн байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн уулзалт өдөрлөгийг 2010 оны 4 дүгээр сарын 14 – 15 –ны өдрүүдэд зохион байгуулав.

  • Монголын интернэтийн харилцан холболтын төхөөрөмжийг суурилуулж ажиллагаанд оруулав.

  • Гадаад улсад амьдарч буй Монгол Улсын иргэдийг хүн амын тооллогод хамруулах "ОНЛАЙН ТООЛЛОГО" системийг бэлтгэв.

2011

  • 2011 оны 11 дүгээр сарын 30 –ний өдөр Мэдээллийн аюулгүй байдал, кибер гэмт хэргийн талаарх семинарыг зохион байгуулав.

2012

  • 2012 оны 12 дугаар сарын 14 –нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Тагнуулын ерөнхий газар, Засгийн Газрын хэрэг эрхлэх газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран “Мэдээллийн аюулгүй байдал” уулзалт-өдөрлөгийг төрийн ордонд зохион байгуулав.

  • МТШХХГ –ын 2012 оны 12 дугаар сарын 10 –ны 83 тоот тушаалаар “Төрийн байгууллагад үйлчилгээ үзүүлэх журам” –ын хүрээнд Монгол Улсын нийт төрийн байгууллагуудад “GOV.MN”  домэйн нэрийг үнэ төлбөргүй олгож эхлэв.

  • 2012 оны 8 дугаар сарын 8 –нд АНУ –ын “ЕС Foundation”, “Сybernexs” зэрэг байгууллагуудаас зохион байгуулсан “Киберлимпекс” олон улсын ёс зүйт хакерын цахим тэмцээнд тус төвийн мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд амжилттай оролцон  Ази тивийн хэмжээнд хагас шигшээд  шалгарсан юм.

  • 2012 оны 6 дугаар сарын 30 –наас 7 дугаар сарын 4 –ний өдрүүдэд НҮБ –ын Азийн Технологийн институтын мэргэжилтэн Б.Баясгалантай хамтран мэдээллийн технологийн цогц сургалтыг  зохион байгуулав.

  • “АДМИН-2012” төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн ажилтнуудын уулзалт-өдөрлөгийг  2012 оны 5 дугаар сарын 28 -ны өдөр ЗГХЭГ, МТШХХГ –тай хамтран зохион байгуулав.

  • Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 12 дугаар сарын 1 -ний өдрийн “Төрийн байгууллагын цахим бүртгэл, мэдээллийн санг "Үндэсний дата төв" УТҮГ-т шилжүүлэн байршуулах” 146 дугаар тогтоолын хүрээнд Төрийн байгууллагуудын мэдээллийн санг тус төвд шилжүүлэн төвлөрүүлэх ажлыг эхлүүлэв.

2013

  • Тус төвийн "Hawk" баг 2013 оны 8 дугаар сарын 7 –нд Олон Улсын ёс зүйт хакерын “Киберлимпекс” тэмцээний Азийн бүсийн шалгаруулалтанд 1-р байр эзлэв.

  • 2013 оны 6 дугаар сарын 19 –нд “Төрийн үйлчилгээний цахим машин”-ыг ашиглалтанд оруулсантай холбогдуулан тус төв "ТҮЦ" машины дэд бүтэц болон сүлжээний ашиглалтыг бүрэн хариуцан ажиллав.

  • 2013 оны 3 дугаар сарын 4 –нд Франц улсын "THALES" компанийн Хонгонк дахь салбарын төлөөлөгчидтэй хамтран төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн дунд мэдээллийн аюулгүй байдлын сургалтыг зохион байгуулав.

  • 2013 оны 4 дүгээр сарын 23 – 25–ны өдрүүдэд цахим аюулгүй байдлын “Харуул занги” тэмцээнийг зохион байгуулав.

  • 2013 оны 1 дүгээр сард  "Google" компанитай хамтын ажилллагааны гэрээ байгуулав.

  • 2013 оны 8 дугаар сарын 13 -нд "Мэдээллийн аюулгүй байдлын өдөрлөг, семинар" -ыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Засгийн Газрын хэрэг эрхлэх газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Ази номхон далайн бүс нутгийн халдлагад хариу үзүүлэх баг, Япон улсын халдлагад хариу үзүүлэх баг хамтран зохион байгуулав.

2014

  • 2014 оны 7 дугаар сарын 28 –аас 8 дугаар сарын 17 –ны өдрүүдэд тус төвд CCNP –ийн сургалт зохион байгуулав.

  • 2014 оны 5 дугаар сарын 8 -нд эрчим хүчний менежментийн салбары дэлхийн түвшний мэргэшсэн байгууллага болох “Шнайдер Электрик” компани нь тус төвтэй хамтран Монгол Улсад анх удаа Дата Төвийн Конференцийг хамтран зохион байгуулав.

  • 2014 оны 4 дүгээр сард “Харуул Занги” тэмцээнийг нийт 4 үе шаттайгаар зохион байгуулав.

  • 2014 оны 3 дугаар сарын 28 –нд “Цахим Засаглал” үндэсний хөтөлбөртэй уялдуулан “Төрийн байгууллагуудын Админ 2014” арга хэмжээг зохион байгуулав.

2015

  • НӨАТ –ын урамшууллын системийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд Татварын Ерөнхий Газар, НӨАТУС –ийн удирдлагууд, "Үндэсний Дата Төв" УТҮГ хамтран ажиллах хэлэлцээрийг 2015 оны 6 дугаар сараас хийж эхэлсэн бөгөөд Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 23 дугаар тогтоолоор "ТҮЦ" машиныг тус төвд шилжүүлэх шийдвэр гарч "ТҮЦ" машины ашиглалт, үйлчилгээ болон хөрөнгийг 2015 оны 4 дүгээр сарын 1 –ны өдрөөс эхлэн хариуцан ажиллаж эхлэв.

  • Цахим аюулгүй байдлын “Харуул занги” тэмцээнийг 2015 оны 9 дүгээр сарын 19 – 30–ны өдрүүдэд 3 дахь удаагаа амжилттай зохион байгуулав. Тус тэмцээнийг Кибер аюулгүй байдлын газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын залуучуудын холбоо, Мэдээллийн технологийн сургууль, Мэдээллийн технологийн үндэсний парк зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулав.

2016

  • 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр анхны цахим баримт бичгийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тоон гарын үсэг ашиглан баталгаажуулав.

  • 2016 оны 12 сард Төрийн мэдээлэл солилцооны чиглэлээр баримтлах бодлогын чиглэлийг боловсруулан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраар батлуулав.

  • Цахим аюулгүй байдлын “Харуул занги 2016” тэмцээнийг зохион байгуулав.

  • Мэдээллийн аюулгүй байдлын “MNSEC 2016” уулзалт өдөрлөг

2017

  • “Үндэсний дата төв” УТҮГ –ын 2015-2027 оны мастер төлөвлөгөө, 2017-2020 оны хөгжлийн хөтөлбөр, 2016-2018 оны стратеги төлөвлөгөө зэрэг урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдийг боловсруулан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраар батлуулав.

  • Нээлттэй эхийн платформд суурилсан, “ESB” архитектуртай, төрийн мэдээлэл солилцооны системийг “ХУР” нэртэйгээр хөгжүүлэн “ICT EXPO 2017” салбарын үзэсгэлэн яармагт танилцуулан оролцсон бөгөөд уг систем нь “ICT AWARDS 2017” ШИЛДЭГ ШИЙДЭЛ номинацид тэргүүн байранд шалгарав. Мөн ”WEB AWARDS 2017” цахим салбарын тэргүүн наадмаас “Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний шилдэг цахим үйлчилгээ –ХУР систем” шагнал авав.

  • Байгууллагын хэмжээнд цахим оффисын системийг цахим гарын үсгийн хамт үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.

  • CentOS, Ubuntu болон Archlinux системүүдийн толин серверүүдийг шинэчлэн үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.

  • Цахим мэдээллийн аюулгүй байдлын талаарх ойлголт мэдээллийг олон нийтэд хүргэх, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, авах арга хэмжээг тодорхойлох чиглэлээр уулзалт өдөрлөг, хурал семинар, тэмцээн уралдааныг шат дараатай зохион байгуулав. Үүнд:

    • Цахим аюулгүй байдлын “Харуул занги 2017” тэмцээн

    • Мэдээллийн аюулгүй байдлын “MNSEC 2017” уулзалт өдөрлөг

    • “GOVSEC 2017” төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдал сэдэвт уулзалт өдөрлөг

    • Харуул занги “U18 - 2017” цахим аюулгүй байдлын тэмцээн

2018

  • Танилт нэвтрэлтийн нэгдсэн ДАН системийг танилцуулж, үйлчилгээнд нэвтрүүлэв.

  • Төрийн дижитал үйлчилгээ хөгжүүлэлтийн стандартыг бий болгох, нэгдсэн UI, SSO, PKI ашиглан аюулгүй , хялбар платформыг бий болгов.

2019

  • Харилцаа Холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 98 жилийн ойн нэрэмжит “ICT” спорт наадмыг Скайтел компанитай хамтран зохион байгуулав.

  • Цахим хөгжлийг түүчээлсэн 10 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэв.

  • Төрийн байгууллагын системийн инженерүүдэд зориулсан “Админд” сургалт өдөрлөг зохион байгууллаа.

2020

  • ХУР болон ДАН системүүдийг хөгжүүлж, Төрийн E-Mongolia нэгдсэн портал системийн суурь нөхцөлийг хангаж ажиллав.

  • Eparticipation.gov.mn Төрийн нэгдсэн санал асуулга хүлээн авах, шийдвэр гаргах системийг хөгжүүлж нэвтрүүлэв.

  • Иргэнд цахим шуудан илгээж мэдээлэх боломж бүхий NOTIFICATION GATEWAY системийг хөгжүүлэн үйлчилгээнд бүрэн нэвтрүүлэв.

  • Үндэсний цахим шуудангийн төслийг хэрэгжүүлж эхлэв.

  • Нөөц төвийн байгууламжийг ашиглалтанд оруулав.

2022

  • Цахим хөгжлийн багц хуулиуд батлагдсан./Цахим гарын үсгийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах" тухай хууль, Нийтийн мэдээллийн" тухай хууль, Кибер аюулгүй байдлын" тухай хууль/

  • Засгийн газрын 259 дүгээр тогтоолын хэрэгжүүлэлтийг хангаж ажлын хүрээнд "Үндэсний Дата Төв" УТҮГазрын Үйлчилгээ үзүүлэх журмын дагуу ХУР төрийн мэдээлэл солилцооны системийн вэб сервисийн үнэ тогтоосон.

  • ХУР төрийн мэдээлэл солилцооы системийн Мэдээллийн сангийн дэд бүтцийн төхөөрөмжийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлсэн.

  • E-Monolia 2.0 гар утасны аппликейшнд хөгжүүлэлт хийсэн.

Түгээмэл асуулт, хариулт

  • Дан системийн эрхээ хэрхэн сэргээх вэ?

    Танилт нэвтрэлтийн ДАН системд нэг удаагийн код, банкны эрхийн аль нэгийг ашиглан нэвтрэх үйлдлийг хийнэ. Нэвтрэх үйлдэл хийсний дараа эрх сэргээх "Баталгаажуулалт" цонх үүсэх ба таны өмнө нь үүсгэсэн гурван нууц асуултын аль нэгийг асууна. Уг асуултанд үнэн зөвөөр хариулан "Илгээх" товчийг дарснаар таны эрх сэргээгдэж Танилт нэвтрэлтийн ДАН системд нэвтрэнэ.

  • ХУР системийн open vpn тохиргоог яаж авах вэ?

    Цахим гэрээний системээр дамжуулан үүсгэсэн шинэ токены тохиргооны мэдээлэл нь цахим шууданд илгээгддэг тул цахим хаягаа шалгах. Цахим хаягт ирээгүй бол мэдээллийг developer@datacenter.gov.mn цахим хаягт тохиргооны файл дахин авах хүсэлтээ илгээж цахим шуудангаар авах боломжтой. Хуучин ашиглаж байгаа токены тохиргооны мэдээллийг security@datacenter.gov.mn цахим хаяг болон info@datacenter.gov.mn цахим хаягуудад хүсэлт гарган авах боломжтой.

  • ДАН системд нэвтэрсэн боловч имонголиа руу шилжихгүй байна?

    Танилт нэвтрэлтийн ДАН системд нэвтэрсэн боловч И-Монголиа -д шилжихгүй байгаа бол та E-Mongolia аппликейшнээр дамжуулан ДАН системд нэвтэрсэн эсэхээ мөн "Зөвшөөрөх" товч гарч ирсэн эсэхээ шалгана уу. Хэрэв өөр асуудал гарвал info@datacenter.gov.mn хаягт өөрийн Регистрийн дугаар болон асуудлын талаар дэлгэрэнгүй илгээж шалгуулах боломжтой.

Яаралтай тусламж хэрэгтэй юу?

Та хайж буй хариултаа олж чадахгүй байна уу? Манай найрсаг хамт олонтой холбогдоно уу.