Бидний тухай

Дижитал өсөлтийн манлайлагч, инновацыг хөгжүүлэгч, цахим хөгжлийн тулгуур дэлхийн жишигт нийцсэн байгууллага болно

Бидний тухай

Дижитал өсөлтийн манлайлагч, инновацыг хөгжүүлэгч, цахим хөгжлийн тулгуур дэлхийн жишигт нийцсэн байгууллага болно

ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ

Хариуцлагатай байдал тасралтгүй сайжруулалт

ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ

Хэрэглэгч төвтэй̆ харилцаа, хамтын хөгжил

100+

Төсөл

2,000+

Харилцагчид

60+

Хамт олон

17+

Туршлага

Хамтын ажиллагаа

Дижитал өсөлтийн манлайлагч, инновацыг хөгжүүлэгч, цахим хөгжлийн тулгуур дэлхийн жишигт нийцсэн байгууллага болно

image

Эрхэм хүндэт иргэд, харилцагч, хамтран ажиллагч Та бүхэнд Үндэсний дата төв УТҮГ-ын хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улсын цахим шилжилт эрчимжиж, төрийн үйлчилгээ, мэдээллийн систем, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, үүлэн тооцоолол, хиймэл оюуны хэрэглээ өдөр тутмын амьдрал, нийгэм, эдийн засгийн салшгүй хэсэг болж байна. Энэхүү өөрчлөлтийн сууринд найдвартай, аюулгүй, тасралтгүй ажиллах мэдээллийн технологийн дэд бүтэц онцгой чухал үүрэгтэй.

Үндэсний дата төв нь төрийн байгууллагуудын мэдээллийн систем, үндэсний хэмжээний цахим платформ, мэдээлэл солилцоо болон танилт, нэвтрэлтийн системүүдийн найдвартай ажиллагааг хангахын зэрэгцээ дата төв, үүлэн тооцоолол, мэдээллийн аюулгүй байдал, системийн интеграцын дэд бүтцийг хөгжүүлэн ажиллаж байна. Бидний үйл ажиллагааны гол зорилго бол технологийг зөвхөн ажиллуулах бус, иргэн, төр, байгууллагуудын итгэл даахуйц цахим орчныг бүрдүүлэх явдал юм.

Цаашид бид үүлэн технологи, их өгөгдөл, хиймэл оюун, өндөр хүчин чадлын тооцоолол болон ногоон дата төвийн дэд бүтцийг үе шаттай хөгжүүлж, Монгол Улсын өгөгдлийн болон технологийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд анхааран ажиллана. Мөн олон улсын стандарт, шилдэг туршлагыг нэвтрүүлж, үйлчилгээний чанар, хүртээмж, мэдээллийн аюулгүй байдлыг тогтмол дээшлүүлэхийг зорьж байна.

Цахим шилжилт бол зөвхөн технологийн шинэчлэл бус, байгууллага хоорондын итгэлцэл, хамтын ажиллагаа, хариуцлагын үр дүн юм. Иймд төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, боловсролын байгууллага болон технологийн салбарын мэргэжилтнүүдтэй нээлттэй хамтран ажиллаж, үндэсний хэмжээний дижитал экосистемийг хамтдаа хөгжүүлэхийг бид эрхэмлэдэг.

Үндэсний дата төвийн хамт олон Монгол Улсын цахим хөгжлийн найдвартай суурь байж, иргэн бүрт хүртээмжтэй, аюулгүй, тасралтгүй цахим үйлчилгээг хүргэхийн төлөө мэдлэг, ур чадвар, хариуцлагаа дайчлан ажиллах болно.

Манай цахим хуудсанд зочилж буй Та бүхэнд талархал илэрхийлж, бидний үйл ажиллагаа, үйлчилгээ, хөгжлийн шинэ санаачилгуудтай танилцан, хамтран ажиллахыг урьж байна.

Хүндэтгэсэн,
Үндэсний дата төв УТҮГ-ын захирал Б.Дагвасүмбэрэл

Түгээмэл асуулт, хариулт

  • Дан системийн эрхээ хэрхэн сэргээх вэ?

    Танилт нэвтрэлтийн ДАН системд нэг удаагийн код, банкны эрхийн аль нэгийг ашиглан нэвтрэх үйлдлийг хийнэ. Нэвтрэх үйлдэл хийсний дараа эрх сэргээх "Баталгаажуулалт" цонх үүсэх ба таны өмнө нь үүсгэсэн гурван нууц асуултын аль нэгийг асууна. Уг асуултанд үнэн зөвөөр хариулан "Илгээх" товчийг дарснаар таны эрх сэргээгдэж Танилт нэвтрэлтийн ДАН системд нэвтрэнэ.

  • ХУР системийн open vpn тохиргоог яаж авах вэ?

    Цахим гэрээний системээр дамжуулан үүсгэсэн шинэ токены тохиргооны мэдээлэл нь цахим шууданд илгээгддэг тул цахим хаягаа шалгах. Цахим хаягт ирээгүй бол мэдээллийг developer@datacenter.gov.mn цахим хаягт тохиргооны файл дахин авах хүсэлтээ илгээж цахим шуудангаар авах боломжтой. Хуучин ашиглаж байгаа токены тохиргооны мэдээллийг security@datacenter.gov.mn цахим хаяг болон info@datacenter.gov.mn цахим хаягуудад хүсэлт гарган авах боломжтой.

  • ДАН системд нэвтэрсэн боловч имонголиа руу шилжихгүй байна?

    Танилт нэвтрэлтийн ДАН системд нэвтэрсэн боловч И-Монголиа -д шилжихгүй байгаа бол та E-Mongolia аппликейшнээр дамжуулан ДАН системд нэвтэрсэн эсэхээ мөн "Зөвшөөрөх" товч гарч ирсэн эсэхээ шалгана уу. Хэрэв өөр асуудал гарвал info@datacenter.gov.mn хаягт өөрийн Регистрийн дугаар болон асуудлын талаар дэлгэрэнгүй илгээж шалгуулах боломжтой.

Яаралтай тусламж хэрэгтэй юу?

Та хайж буй хариултаа олж чадахгүй байна уу? Манай найрсаг хамт олонтой холбогдоно уу.